Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн 55 настай,Н, 57 настай М нар живж байна гэсэн дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газрын ирсэн байна. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газарт 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газрын иржээ. Уг дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасан байна.