Алдарт Кардашианы эцэг буюу одоогийн Кэйтлин Женнер өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай ном гаргажээ. Түүнийг хүмүүс хүйсээ солиулахаас өмнө олимпийн аварга асан Брюс Женнер гэдгээр нь олон нийт таньдаг байсан. Гэвч өөрийнхөө төлөө зоригтой алхам хийж хүйсээ солиулж , нэрээ өөрчилсөн. Тэрээр гурван эхнэрээс салж зургаан хүүхэдтэй. Кэйтлин үргэлж өөрийгөө эмэгтэй хүн гэж бодож явдаг байсан төдийгүй Ким Кардашианы ээж Крис Женнертэй 24 жил амьдарсны эцэст салсан юм.
Учир нь нас ахисны дараа өөрийнхөө хүссэнээр амьдарч эмэгтэй хүн гэдгээ бүрэн утгаар олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтэй байсан аж. Харин түүний бодит амьдралаас сэдэвлэсэн ном худалдаанд гарсан цагаас эхлэн борлуулалт өндөртэй байгаа юм. Энэ талаар түүний хуучин эхнэр ам нээгээгүй ч түүнтэй бүрэн холбоогоо тасалсан гэж мэдэгджээ.