Н.Ганбадрал:Алга болсон найман настай охиныг Эрээн хотын цагдаагийнхан эрэн хайж байна

Замын-Үүд суманд сураггүй алга болоод дөрөв хонож байгаа найман настай Д.Сэржмядаг охины асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал“Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэл чиглэлийн хүмүүс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод суугаа Монгол улсын консулд Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг явуулсан. Хятадын холбогдох эрх бүхий байгууллагууд хамтарч ажиллаж байгаа.
2017 оны байдлаар алга болсон 24 нь олдчихсон байна. Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүдийн ерөнхий байдлыг тогтоогоод үзэхээр удаа дараа алга болдог, ар гэртэйгээ таарамж муутай, архи дарс уудаг, PC тоглоомд донтдог зэрэг тэнэмэл амьдралтай хүүхдүүд байдаг.

Өчигдөр гэхэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд 15 настай охин малд яваад алга болсон. Сумын Засаг даргыг орлогч тэргүүтэй эрэн хайх баг тухайн өдрөө хүүхдийг олсон. Судалгаагаар өдөртөө дунджаар 10-15 хүүхэд алга болдог ба, тэдний 50 хувь нь өдөртөө олддог.

Одоогийн байдлаар 2015 онд алга болсон гурван хүүхэд, 2016 онд дөрвөн хүүхэд алга болоод олдоогүй байна. Гол усанд живсэн, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн, ан амьтны довтолгоонд өртсөн байж болзошгүй хүүхдүүд бий. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүсийг тасралтгүй эрэн хайж байдаг.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс охиныг эрж хайх ажиллагаанд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн хүнийг 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна” гэж мэдэгдэв.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …