Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч хэн байх вэ?

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ээлжит ХХII их хурал өнөөдөр болж байна. Ээлжит хурлын хүрээнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох бөгөөд ирэх онд хэрэгжүүлэх ажил, МҮЭ-ийн дүрмийг шинэчлэн батлахаар болжээ. Ээлжит хуралдаанд аймаг нийслэлийн үйлдвэрчний 22 холбоо, 36 гишүүн байгууллага, 2300 орчим эвлэлийн хороодын төлөөлөл оролцож байна. Уг хурлаас Монголын Үйлдвэрчний Эвлэлийн шинэ ерөнхийлөгчид нэр дэвшигчийг маргааш тодруулахаар болжээ. Тухайлбал МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн товч танилцуулгыг хүргэе.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нь 2009 оноос Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны даргаар найм дах жилдээ ажиллаж байна. Тэрбээр тус байгууллагад анхан шатны залуучуудын байгууллагаас эхлэн 16 жил ҮЭ-ийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн ажилтны цалин хөлсийг дээшлүүлэх, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан идэвхтэй зохион байгуулж салбарын дуу хоолойг төлөөлөн Засгийн газарт хүргэж буй юм.

МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нь үйлдвэрчний эвлэлд нягтлангийн албан тушаалд олон жил ажилласан нэгэн. Тэрбээр холбооны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажиллаж байсан ч байгууллагын дотоод нууцыг задруулсан гэсэн үндэслэлээр халагдсан гэх мэдээлэл байна. Түүний хувьд МҮЭХ-ны санхүүтэй холбоотой ноцтой баримтуудыг олон нийтэд дэлгэж удирдалагуудын хууль бус үйлдлийг дэлгэсэн гэх бөгөөд одоогоор “Альфа” зочид буудалд нягтлан бодогчоор ажиладаг.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь ерөнхийлөгчөөр зургаа дах жилдээ ажилласан туршлагатай нэгэн бөгөөд байгууллагын санхүү хариуцан ажиллаж байсан. Энэ хугацаанд хөдөлмөр, нийгэм зөрчлийн гурван талт хэлэлцээрийг дөрвөн Засгийн газар, Хөдөлмөрийн сайд нартай хэлэлцээрт орж шийдвэрлүүлэхийн төлөө тууштай тэмцэж 2013 онд багш нарын цалинг 15 хувь, эрүүл мэндийн салбарыг 23 хувиар нэмэгдүүлсэн. 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлснээр найман салбарын цалингийн хэмжээ нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Бусад нэр дэвшигчдээс туршлага ур чадвараар ялгарч МҮЭХ-ны гишүүдээс ам сайтай байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хэвлэл мэдээллээр нэр дэвшигч Б.Мягмар, Б.Гэрэлмаа нарын цаана улс төрийн томоохон хүчнүүд бий гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Мөн зарим хэрэгслүүдээр нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа явуулж хууль бусаар гишүүдийн сонгох эрхэд халдсан үйлдэл цөөнгүй. Энэ мэтчилэн шинэ ерөнхийлөгчийн нэр хүндийг харлуулах зорилгоор олон гүтгэлгүүд гарч ҮЭ-ийн байгууллагын нэр хүндийг унагах чиглэлээр сошиалаар албан бус мэдээллүүд цацагдаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …