9 сарын 21-нд Их эсэргүйцлийн тайван жагсаал хийнэ

Газар шорооны төлөө тэмцэгч “Гал Үндэстэн” холбооныхон хэд хэдэн объектод сургалтын гранат тавьж, галт зэвсэгээр гал нээсэн билээ. Эл хэрэгтэй холбогдуулан тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг баривчлаад байгаа бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн Зандалчлах зүйл ангиар яллаж магадгүй байгаа юм.

Тэгвэл эл дуулиант хэрэгтэй холбогдуулан “Гал үндэстэн” холбооныхон нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалан ирэх бямба гаригт буюу 9-р сарын 21-нд Их эсэргүйцлийн тайван жагсаал хийхээр болжээ. Энэ тухай иргэн Р.Энхнасан өөрийн фэйсбүүк хуудсанд:

Монголчууд Эх орноо хайрлан хамгаалах эрхгүй болсон уу?

“Өчигдөр болсон явдал монголчуудын хувьд байдал ямар ноцтой, аюултай болсныг харууллаа. Хэдхэн олигарх дайснууд 23 жилийн турш Төрийн бүх өндөрлөгийг эзэлж. Тэд улс орныг тонон дээрэмдэх хуулиудыг санаачлан, өөрсдийн гараар УИХ-аар батлуулж, түүнийгээ хэрэглэн “хуулийн хүрээнд” бидний эх орныг гадны эзэдтэйгээ дураараа сүйтгэн хулгайлан зөөж байна. Энэ илт гэмт үйдлээ төрийн мэдлийн бүх хүчний байгууллага болон хувийн эзэмшлийнхээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хамгаалж массыг хууран мэхэлж цөлмөлтөө улааран тасралтгүй хийж байна.

Тэвчээрээ алдан Эх орондоо гэр бүл, үр хүүхэдтэйгээ амар тайван амьдрахын тулд газар шороо байгаль орчноо хамгаалан, бүх боломжтой гэсэн аргаараа тэмцэж байгаа жирийн ард, монгол хүмүүсийг улсын дайсан-террорист болгон цоллон шоу сенсаци дэгдээж шорон гянданд хийлээ. Бид урсах цагийг хүлцэнгүй ажиглан, өдөр тутам хүндрэх амьдралыг идэвхгүйгээр бүсээ улам чангалан хульчийн хүлээн авч байснаас болж өнөөдөр энэ улсад ард түмэн эх орноо хамгаалах эрхгүй болтол олигарх бизнесменүүдийн гарт орлоо. Арайч дээ…

Биднийг нэг нэгээр устган дарж байхыг нүдээ аниад, чихээ дараад, амаа хамхиад өөрийн ээлж иртэл хүлээгээд сууж байх уу? Хөх тамгатай эмэгтэй, эрэгтэй бүрт… Зоригтой залуусаа хамгаалан суллуулж, нэгдэн тэмцэх Их эсэргүйцлийн тайван жагсаалыг ирэх хагас сайн өдөр буюу 9 сарын 21-нд 12:00 цагт Сүхбаатарын талбай дээр хийцгээе! Үр хүүхэд, эмээ өвөөгөө дагуулан ирцгээе. Тэгвэл эд халдаж чадахгүй. Бид Хүч хэрэглэхгүй ялах болно” гэжээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …