Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулахаар болжээ

 Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан нь аймгийн Засаг даргаар сонгогдсоноос хойш хууль зөрчиж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь улмаас аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 16 гишүүн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауржанд засаг даргыг огцруулах үндэслэлээр ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага хүргүүлжээ. Гэвч ИТХ-ын дарга Д.Бауыржан нь ээлжит бус чуулган зарлаагүй тул хуулийн дагуу 15 дах хоног буюу ээлжит бус чуулган зарлах ёстой байсан хамгийн сүүлийн өдөр 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр АН-ын 16 гишүүн, МАН-ын 6 гишүүн нийт 22 гишүүн уулзаж Засаг даргыг огцруулах шаардлагатай гэж үзэн 22 төлөөлөгчийн гарын үсэгтэй ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагыг Д.Бауыржанд дахин хүргүүлсэн байна. Ийнхүү аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 14:00 цагт Засаг дарга А.Гылымханыг огцруулах үндэслэлээр ээлжит бус хуралдаан зарлаж тогтоол гаргажээ.

   Засаг дарга А.Гылымханыг огцруулах үндэслэл нь: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан байхад аймгийн засаг дарга нэг орлогчийн орон тоог хууль бусаар бий болгосон.

   Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байхад Дэлүүн сумын засаг даргаар өөрийн төрсөн дүү болох А.Ахылбекийг томилох шийдвэр гаргасан,аймгийн Засаг даргын тамгын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тухай шаардлага болох мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх шаардлагыг үл харгалзан томилгоо хийсний улмаас аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл ажиллах нөхцөлгүй болсон, Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал, Хөх хөтөл багийн бага сургуулийн захирал, Ногооннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг хууль зөрчиж ажлаас нь халсан нь бүх шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон зэрэг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй үйлдлүүдийг нь тус тус үндэслэн түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах санал оруулаад байгаа юм. Мөн нэг жил зургаан сар гаруй хугацаанд аймгийн Засаг даргаар ажиллахдаа төрийн албаны салбар зөвлөл байгуулж чадаагүй нь улмаас түүнийг огцруулах санал оруулсны дараахан яаруу сандруу төрийн албаны зөвлөлтэй үгсэн хуйвалдаж яарвал даарна гэгчээр аймгийн төрийн албаны салбар зөвлөлийг байгуулжээ.

   МУТАЗ-ийн хуулинд ТАСЗөвлөлийн даргаар тухайн аймгийн ЗДТГ-ын дарга байна гэснийг зөрчиж ИТХ-ын нарийн бичгийн даргыг томилж, гишүүдээр нь Шүүх, Цагдаа, Прокурор, ШШГА-ны дарга гэх мэт хууль хяналтын байгууллагын дарга нарыг гишүүдээр тус тус томилсон нь хачирхалтай.

   Аймгийн хэмжээний сургууль цэцэрлэг болон бусад байгууллагуудад илүү оронтоо гарган өөрийн хамаатан садан, танил тал, найз нөхөд, өөрийн өмнө ажилладаг байсан НИК-ПЕТРОВИС ХХК-ны ажилчдыг төрийн албанд ихээр шургуулсанаас болж нийгмийн даатгалд ачаалал үүсч, НД-ын шимэтгэлийн орлого 1.3 тэрбумаар буурсан үзүүлэлттэй ба үүнээс болж аймгийн ард иргэд хугацаанадаа халамжийн мөнгөө авч чадалгүй бухимдалтай байна. Үүгээр зогсохгүй Засаг даргыг огцруулах санал оруулсанаас хойш аймгийн хэмжээнд төрийн албаны 2 оронтоо гарахад шүүхийн шинжилгээний НЯ-БО-оор өөрийн дүү Хайролмажикийн эхнэрийг, Дэлүүн сумын цэцэрлэгийн эрхлэгчээр Гылымханы төрсөн дүү Дэлүүн сумын Засаг дарга Ахылбекийн эхнэрийн дүү Амангүлийг, цэцэрлэгийн арга зүйчээр өөрийн хамаатан Хазыбайн охиныг тус тус шургуулад байгаа нь аймгийн ард иргэдийн ихээхэн дургүйцлийг хүргээд байна.

   Аймгийн Засаг дарга А.Гылымхан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын гаралтай ба тус суманд хийгдэж буй бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэгийн засвар, худалдан авалт бүгдийг нь өөрийн төрсөн ах дүү нарт хууль бусаар, ямарч шалгаруулалтгүйгээр гүйцэтгүүлж байна.

Жишээ нь:

  • Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн дээврийн засварыг барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нэрээр тендерийг аваад төрсөн ах болох А.Билимханаар хийлгэсэн 67 саяын тендер
  •  Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн засварын 140 сая төгрөгийн ажлыг мөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн  нэрээр аваад мөн төрсөн ах болох А.Билимханаар гүйцэтгүүлсэн. Ингэхдээ А.Билимхан нь тус сургуулийн няравын ажил хийдэг ба сургуулийн ажилчдаар цалин хөлс олголгүй хийлгэсэн байна.
  • Дэлүүн сумын хогийн отвалын гэх 21 сая төгрөгийн өртөгтэй ажлыг мөн ямарч шалгуургүйгээр өөрийн төрсөн ах А.Билимханаар хийлгүүлсэн гэх ба   одоо болтол гүйцэд хийгдээгүй байна.
  • Мөн Дэлүүн сумын сургуулийн дотуур байрны засварын 30 сая төгрөгийн ажлыг тендер зарлалгүйгээр 10 сая 10 сая болгон 3багц болгон хувааж шууд гэрээ байгуулан төрсөн ах нь болох А.Билимханд хийж гүйцэтгүүлсэн.
  • Өлгий-Ховд чиглэийн замд байдаг Буриадын давааны аймгийн зам засварын арчилгааны  100 сая төгрөгийн өртөгтэй ажлыг А.Гылымханы төрсөн ах болох А.Билимханы хүү Б.Ахынбекийн урьд өмнө нь ямарч газар шороо, зам засварын ажил гүйцэтгэж байгаагүй “Ахпарад” ХХК-д өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж гэрээ байгуулсан байна.
  • Мөн Толбо-Хашаатын чиглэлийн авто замын ажлыг гүйцэтгэж буй “Чайна Хуаши Энтерпрайзиз” ХХК-ны туслан гүйцэтгэгчээр ямарч шалгуургүйгээр урьд өмнө нь нэгч газар шороо болон зам засварын ажил гүйцэтгэж байгаагүй А.Гылымханы төрсөн ах болох А.Билимханы хүүхдийн “Ахпарад” ХХК-г  шалгаруулж гэрээ байгуулан ажиллуулж байгаа ба үүний улмаас нэг бус удаа үйлдвэрийн осол гарч гэрээгээр ажиллаж байсан иргэд аж ахуйн нэгжүүд эд хөрөнгө, бие махбодиор хохироод баййгаа гашуун түүх байна. Үйлдвэрийн ослын акт тогтосон иргэдийн хохирлыг төлж өгөхгүй шүүхийн шатанд явж байгаа нь үнэн юм.
  • Дэлүүн сумын сургуульд шинээр тавилга худалдан авах 45.176.000 төгрөгийн шууд худалдан авалтын тендерийг мөн төрсөн ах болох А.Билимханар гүйцэтгүүлсэн байна.
  • АТГ-аас сануулсаар байхад Ногооннуур, Баянуур, Булган сумдын Засаг дарга нарыг хууль бусаар томилсон юм.

 

Эх сурвалж:Urlag.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …