Тухайн хүнийг ямар байрлалаар унтдагаас нь хамаарч ааш занг нь тодорхойлж болдог байна.
1. Эвхрэлдэж унтагсад: Хүмүүсийн ихэнхи нь буюу 58 хувь нь эвхрэлдэж унтдаг аж. Ингэж унтдаг хүмүүс санаа зовомтгой, эмзэг байдаг.
2. Босоо чигт унтагсад: Хүмүүсийн 28 хувь нь ийм байрлалаар унтдаг бөгөөд шаргуу, зөрүүд хүмүүс байдаг.
3. Доошоо харж унтагсад: Хүмүүсийн 17 хувь нь ингэж унтдаг. Тэд гадны нөлөөнд автахдаа бага.
4. Гараа тарааж унтагсад: Хүмүүсийн 25 хувь нь ийм байрлалаар унтдаг бөгөөд мөрөөдөмтгий хүмүүс байдаг.
М.Сониуч