Ц.Баярцогтийг 15 хоног баривчлах шийдвэр гаргажээ

Ц.Баярцогтод /Цагдаа руу салаавч гаргасан/ холбогдох зөрчлийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.

Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцохоор болжээ.

Хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …