Н.Түвшинбаяр: Энэ их итгэл найдварыг дааж явах үүрэг надад оногдлоо

Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртэх эрхмийг тодруулан, шагнадаг билээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ жилийн шагналын эзнийг өчигдөр олон нийтэд зарлав. Энэ эрхэм бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр юм. Түүнтэй ярилцлаа.

–Энэ жилийн “Чингис хаан” одонг хүртэх хүн хэн бэ гэсэн таавар хэдэн өдөр буухиалсны эцэст өнөөдөр /өчигдөр/ тодорхой боллоо, танд баяр хүргэе. Манай уншигчидтай болон Монголынхоо ард түмэнтэй сэтгэгдлээ хуваалцана уу?

-Танай хамт олонд болон уншигчдад, мөн Монголынхоо нийт ард түмэнд өвлийн тэргүүн сарын мэндийг айлтгая. Шагналд баярладаггүй хүн байдаггүй болов уу. Мэдээж би их баяртай байна.

Үүний зэрэгцээ төрийн өндөр дээд шагналыг  хүртэнэ гэдэг  маш  өндөр хариуцлага байдаг учраас бас  эмээж байна. Энэ их  хариуцлага, итгэл найдварыг дааж явах  үүрэг надад оногдлоо. Ард түмнийхээ хайр хишиг, ивээлийг дааж явна гэдэг өөрөө маш чухал зүйл.

-“Чингис хаан” төрийн дээд одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд Монгол бахархлын өдрөөр олгодог онцлогтой.   Энэ жил  Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний  өдөр буюу энэ сарын 19-нд танд гардуулна. Монгол хүний үнэ цэнэ, бахархлыг та  юу гэж боддог вэ. Таны бахархал юу вэ?

-Монгол хүнд бахархах зүйл олон бий. Мэдээж монгол хүн болж  төрснөөрөө, ижий ааваараа, хань ижлээрээ, ойр дотнын хүмүүсээрээ бахархана. Дээр нь  миний дотроо бодож явдаг, гадаад оронд очиж тэмцээн уралдаанд оролцож явахдаа хамгийн их бахархдаг зүйл бол монгол ахуй. Би монгол ахуй, малчин айлын гэрт төрснөөрөө  бахархдаг. Энд олон зүйл бий л дээ. XIII зуунд Чингис хаан Монголын Эзэнт гүрнийг байгуулж чадсан.

Энэ том гүрэн дэлхий дээр хамгийн зөв орших соёл нь нүүдэлчин соёл гэдгийг олж харсан юм уу гэж би боддог. Өнөөдөр спортоор хичээллэхэд, амжилт олоход  гол түлхэц болсон зүйл бол хөдөлмөр. Малчин айлын хүүхэд мэдээ орсон цагаасаа хурга, тугалтай хөөцөлдөж, өсөх насандаа адуу малын тоосонд өсдөг. Малчны амьдрал хүний бие махбодыг  хөгжүүлж байдаг. Дээр нь цэвэр агаарт экологийн цэвэр бүтээгдэхүүн идэж, ууж өсдөг. Үүгээрээ их бахархдаг.

Тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдаанд оролцож явахад үүх түүхээрээ, Монголын том эзэнт гүрэн байсан гэдгээрээ бахархдаг. Ер нь үндэсний гэсэн тодотголтой бүхэн бахархалтай. Тэр дотроос тусгаар тогтносон улс, өөрийн гэсэн  монгол хэл, бичигтэй гэдгээр улс орон маань маш үнэ цэнэтэй.

–Монгол бахархлын өдрөөр та монголчууддаа юуг онцолж  хэлье гэж бодож байна?

Бид өвөг дээдсээрээ, ахмад үеэрээ, түүх соёлоороо бахархах ёстой. Өвгөд дээдэс маань мундаг байсан учраас үргэлжлэл нь болсон бид Монгол хэмээн оршин тогтнож, өдий зэрэгтэй амьдарч  яваа шүү дээ. Өнөөгийн залуус хийж бүтээх маш их эрч хүчтэй, зорилгоо урдаа тавьсан, түүнийхээ оройд гарахын тулд хөдөлмөрч бас мэрийлттэй  байх хэрэгтэй. Хөдөлмөрч чанарыг хүүхэд наснаасаа олж авна.

Спортоор бол 10 км гүйж үзээгүй хүн шууд гүйвэл ямар ч боломжгүй. Өмнө нь 1-2 км гүйж үзэж, биеэ дасгах маягаар хичээллэвэл үр дүнтэй. Үүнтэй адил  багаасаа олон зүйлийг сурч мэдэж авч байж  шантаршгүй тэвчээр гэдэг зүйл өөрт бий болно. Гэнэт том зүйл барьж авах биш багаас эхэлж оройд нь гар гэж үеийн залуус болоод дүү нартаа хэлье.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …