Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулав

Б.Хурц зурган илэрцүүд

УИХ -ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудлаар сонсгол хийн нээлттэй хэлэлцэв. УИХ-ын гишүүд ч энэ асуудлаар ширүүхэн маргаан өрнүүлэв.

Гэвч УИХ-ын тамгын газраас нээлттэй сонсгол явуулах асуудлаар тайлбар өгөв. Хуульд зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нээлттэй сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүй гэсэн юм.

Ийнхүү элчин сайдын томилгооны асуудлыг хойшлуулах санал гаргаж гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжсэн тул Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хойшлууллаа. Үргэлжлүүлэн чуулганаар төрөөс баримтлах мөнгөний 2018 оны бодлогын талаар хэлэлцэх юм.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …