“Мөнх тэнгэрийн бичиг-2017” үзэсгэлэнгийн нээлт болно

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй ‘Мөнх тэнгэрийн бичиг-2017’ монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлээр дэлгэж байна.

Үзэсгэлэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд үнэ төлбөргүйгээр нийтэд үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …