АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байгаа талаар өмнө бид мэдээлсэн.
Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт, Виктория Секретийн супер модель Ирина Шейк,Оросын реппер Тимати , Ким Кардашины гэр бүлийн гишүүн болох 19 настай өсвөр насны од Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, бүжигчин, жүжигчин Каспер Смартнартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн юм.
Тэгвэл энэ удаад реппер G-Eazy, Cardi B, French Montana, нарын нүүр хувиргагчаар ажиллажээ.
Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “2017 он дуусахаас өмнө мөрөөдлөө биелүүлээд авсандаа маш их баяртай байна. Тэр юу вэ гэвэл сүүлийн үед G-Eazy, Cardi B,”No limit” дуу маш эрчээ авч байна. Дууны Remix-ийн дууны видеонд гар бие оролцох боломж олдсон. Ингээд нэг өдөрт 5 мундаг дуучид нартай хамтарч ажиллаа. Амьдралдаа олон алдартныг зэрэг харна гэж төсөөлж байсангүй. French Montana-гийн “unforgettable” дуунд энэ хэдэн сар гүн гүнзгий ороод энэ хүнтэй ажиллах юмсан гэж бодож байтал өөрөө бүүр нүүр будалтыг нь хийж ажиллах боломж олдлоо ” гэж бичжээ.