Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгаар, төвийн аймгуудын зүүн хэсгээр, баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …