Монгол, Израйль Улс гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана

 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өнөөдөр Израйль Улсын Батлан хамгаалахын атташе, хурандаа Алаа Абу-Рукуныг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтын үеэр хоёр орны онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ОБЕГ, Израйль Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Мөн ОБЕГ-ын талаас хот дахь эрэн хайх, аврах үйл ажиллагааны чиглэлээр Израйль улсад Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургалтад хамруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …