Л.Мандахсүрэн: Шилдэг ажилтандаа онцгой бэлэг барихыг хүсвэл бидэнд хандаарай

Амьдрал бол аялал гэдэг. Аяллаар явах завшааныг хэн хүн дуртай хүлээж авах нь дамжиггүй. Тэгвэл “Мөрөөдлийн аялал” компани Монголчууддаа зориулж хамгийн хямдаар Улаан-Үд, Байгал нуур, Манжуур, Хайлаар, Бээжин рүү аялах боломжийг санал болгож байна. Үүнтэй холбогдуулж “Мөрөөдлийн аялал” компанийн  ерөнхий менежер Л.Мандахсүрэнтэй ярилцлаа.

-Байгууллагуудад зориулж санал болгож байгаа аяллынхаа талаар ярина уу?

-Байгууллагууд оны ажлын тайлангаа гаргах, үр бүтээлтэй ажилласан ажилчдаа тодорхойлж шагнал урамшуулал олгох гэх мэт ажлуудыг хийдэг. Үүнээс үүдээд манайх багц үйлчилгээнүүдийг түлхүү нэвтрүүлж байна. Өмнө нь байгууллагууд шилдэг ажилтандаа дурсгалын зүйл өгдөг байсан. Тэгвэл бага өртөгөөр том бэлэг авах боломж бол мэдээжийн хэрэг аялал байдаг. Тийм учраас бид хамт олноороо аялах болон оны шилдэг ажилтнаа манайхаар дамжуулж аялуулахыг санал болгож байна.

-Танай компанийн давуу тал юу вэ?

-Бид аялагчиддаа ингэх ёстой, тэгэх ёстой гэлгүйгээр илүү найз шиг нь зөвлөөд ингээрэй, тэгээрэй, эгч ээ, ах аа гээд илүү ойр дотно харилцдаг. Нэг аялалд 30-40 хүн явдаг. Хүн бүр өөр өөрийн гэсэн хүсэл, зорилготой явж байгаа. Тэгэхээр тэр болгоныг биелүүлээд ирэхийг эрмэлздэг. Үнийн хувьд бусад компанитай харьцуулбал хямд. Гэхдээ өндөр төвшний үйлчилгээтэй. Түүнчлэн манай компанид заавал ирж бүртгэлээ хийлгэлгүйгээр онлайнаар бүртгүүлж болох байгаа. Бичгээр гэрээгээ байгуулъя гэсэн хүмүүс байвал бид гэрээг тухайн хүний байгаа газарт очиж хийж байгаа. Үүгээрээ давуу талтай. Ерөнхийдөө бид стресстэй орчинд амьдарч байна. Тийм учраас олон хүнийг олон газраар аялуулах зорилготой. Аялагчдын аялж байгаа агшнуудаар бичлэг хийж монтажлаад жижиг хэмжээний баримтат кино шиг болгон CD-д буулгаад аялагч нартаа бэлэг болгож өгдөг.

-Аяллын маршрутын талаар ярина уу.

-Монгол аялагчдаа эх орныхоо бүх чиглэлд үзэсгэлэнт газруудаар болон гадагшаа Улаан-Үд, Байгал нуур, Манжуур хот, Хайлаар, Бээжин рүү аялуулдаг. Гадаадын жуулчдыг Монголын бүх чиглэлд үзэсгэлэнт газруудаар аялуулдаг. Гэхдээ олон болон цөөн хоногийн аяллууд ялгаатай.

-Хамгийн сүүлд гадагшаа эдгээр чиглэлд хэзээ аялал хийсэн бэ? Хамгийн ойрын хугацааны аялал хэзээ байгаа вэ?

-Сая 16-нд Манжуурын аялал явсан байгаа. Хамгийн ойрын аялалыг энэ сарын 30-нд Манжуурт хийнэ. Хамгийн хямдаар буюу 350,000 төгрөгийн аяллыг 260,000 төгрөг болгон хямдруулж аялуулна. Есөн суудал үлдсэн. Олон хоногийн аялалд долоо хоног бүрийн баасан гаригт гардаг. Манжуурын аялалд долоо хоног бүрийн пүрэв гаригт гарч байгаа. Онгоцоор долоо хоног болгоны даваа, лхагва, баасан гаригт явдаг. Онгоцны аяллыг өдрийн хувьд хоёр өдөр гурван шөнө болон гурван өдөр дөрвөн шөнө гэж хоёр ялгаатайгаар хийдэг. Газрын аяллыг дандаа таван өдөр зургаан шөнө хийдэг.

-Хонхны баяр болон ангиудын уулзалтад зориулан аялал хийдэг үү?

-Тийм. Хонхны баяраар аяллын автобус, ресторан, зураг авалт зэргийг нийлүүлээд ерөнхий нэг үнэтэйгээр хийж өгч байгаа. Байгал нуурын аялал их гоё болдог. Энэ аяллыг оюутнууддаа зориулж хийж өгч байгаа. Мөн ангиудын уулзалтыг дурсамжтай байлгах үүднээс гадаадын болон дотоодын бүх аяллыг хийж байгаа. Бид мөн бичлэг хийж өгч байгаа гэж дээр хэлсэн. Хүмүүс бичлэгээ эргэж үзээд яг тухайн үед очсон мэт сайхан сэтгэгдэл авдаг.

-Та компанийнхаа байршил болон холбоо барих утасны дугаараа бидэнд хэлж үлдээнэ үү?

-Төв шуудангийн ард талын “Практикал Даатгал”-ын 3 давхрын 301 тоотод байрладаг. 88520128, 89969719 дугаарын утас 24 цагийн турш нээлттэй байгаа. Facebook Мөрөөдлийн Аялал , и-мэйл хаяг dreamtravelmongolia@gmail.com

Ярилцсанд баярлалаа


Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …