“Монголын Цахилгаан Холбоо” компани хэрэглэгчдээ хохироож байна

“Монголын цахилгаан холбоо” ХК нь 1921 онд үүсгэн байгуулагдсан Монголдоо урдаа барьдаг томоохон харилцаа холбооны компани. Гэвч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж ирсэн ч зарим хэрэглэгчдийг хохироох асуудал мэр сэр гарч эхэллээ. Тухайлбал суурин утас интернет үйлчилгээ хосолсон хэрэглэгчдийн интернет тасалдах нь ердийн үзэгдэл мэт гарах болж. Үүний нэг жишээ нь Төв шуудан, Сүхбаатарын талбай орчмын албан байгууллагууд “Монголын цахилгаан холбоо” компанид удаа дараа санал гомдлоо илэрхийлдэг ч хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж, түргэн шуурхай арга хэмжээ авалгүй хохироосоор байна.

Тус компанийн лавлах утас руу холбогдоход “Манай инженер техникийн ажилчид сүлжээнд гарсан гэмтлийг засаж байна, одоогоор хэвийн байдалдаа орох эсэх нь тодорхойгүй байна гэж удаа дараа хариуллаа.

“Монголын цахилгаан холбоо” ХК цаашид ийм байдалтайгаар ажиллавал хэрэглэгчдээ алдаж, зах зээлээс түлхэгдэх эрсдэлтэйг санах нь зүйтэй.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …