1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Техас мужид Скотын гэр бүлд аймшигтай явдал тохиолдсон юм. Тэдний гэрт гал гарч, Скотын эхнэр 27 насандаа өөд болсон байна. Гэхдээ Скот гурван ихэр охиноо гал түймрээс аварч амжсан юм. Ингээд гурван ихэр охин ой таван сартайдаа өнчирч, биений арьс нь түлэгдэлтийн сорвиор дүүрэн хоцорчээ.
Скот охидоо харах бүр гунигт дурсамж нь сэдэрч, хэцүү байдаг байж. Улмаар хар тамхинд орж, тунгаа хэтрүүлж, охидоо 16 настай байхад нь нас баржээ. Үүний дараа сайн санаат хүмүүс ихэр охидод тусламжийн гараа сунгасан юм. Тэдний нэг бол доктор Jill Waibel билээ. Тэрээр охидод арьсыг эд эсийн түвшинд сэргээх лазер эмчилгээ хийж, барби мэт үзэсгэлэнт дүр төрхийг бий болгож чадсан байна. Охид одоо сайн үйлсийн хандивын сан байгуулж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалж байгаа гэнэ.