Монголчууд “Хойноос ирээд хот манайх” гэдэг үгээр даварсан нэгний үйлдлийг илэрхийлдэг уламжлалтай. Тэгвэл ингэж хэлж болох үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хорооллын орчимд амьдардаг иргэдэд тохиожээ.
Москва хорооллын өмнөх “Хөрс” худалдааны төвд төвд үйл ажиллагаага явуулах болсон “Абсолют” дэлгүүрийн зүгээс Хөрс төвийн үүдээр дамжиж гэр орон руугаа ордог тэр хавийн орон сууны айл өрхүүдийн авто замын орц гарц, нийтийн эзэмшлийн талбай дээр дээр төлбөртэй хаалт тавьжээ.
Абсолют дэлгүүрийн удирдлагуудад олон нийтийн эзэмшлийн зам, талбайг эзэмших хуулиас давсан эрх байгаа юу? Хэн хүссэн нь хашаа, хаалт барьж энгийн иргэдээс мөнгө татах нь зөв зүйл мөн үү? Үүнд хяналт тавьдаг, хариуцлага хүлээлгэдэг төрийн байгууллага байна уу?
Хамгийн гол нь Абсолют дэлгүүрийн энэ дур зоргоороо авирлаж нийтийн зогсоолыг төлбөртэй болгосноос болоод зэргэлдээх орон сууцны оршин суугчид байрныхаа гадаа очиж чадахгүй, мөн гэрийнхээ гаднах талбайг ашиглах боломжгүй болсон байна. Хотын удирдлагууд, холбогдох дүүргийн байгууллага энаэ асуудлыг шалгаж, иргэдийг хохиролгүй болгож өгөхийг тэн тэр орчмын хохирсон иргэд шаардсан байна.
Ц.Мөнх