Үсээ будах нь эмэгтэйчүүдэд өндгөвчний хорт хавдрын үндэс болдог

elias-wessel1Орчин үед дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд, хөгшин залуу гээд хэн бүхэн л үсээ өөрийн хүссэн өнгөнд хувиргаж будулах болсон. Ингэхдээ элдэв хурц тод өнгө оруулах гэж үсээ цайруулж, супра гэх мэт хүчтэй бодисоор түлж гэмтээдэг.

Тэгвэл үсээ ингэж байнга будаж, байх нь хүний биед маш хортой ажээ. Хэдий үсчин гоо сайханчид сайн чанартай, өндөр үнэтэй хор нөлөөгүй, үсээ сард нэг удаа будуулах нь будахгүй явснаас дээр гэж маш олон зүйлийг таньд ярьдаг ч энэ бүгд худал болохыг эрдэмтэд нотложээ.

Тодруулбал, Эрдэмтэд үсний будгийн хор уршгийг тодруулахын тулд амьтадын үсийг будаж туршилт явуулахад үсний будаг нь хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогджээ. Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархаж хордуулдаг байна.

Сонирхолтой нь бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг нь аж. Мөн ямар ч хүн үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмэгдүүлж, 16 жилийн турш үсээ будсаар байх юм бол цусны хорт хавдрын магадлал 150 хувиар ихэсдэг байна. Үүнээс гадна огт үсээ буддаггүй эмэгтэйчүүдийг бодвол жилд 1-4 удаа үсээ буддаг эмэгтэйн өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь, жилд 5-аас олон удаа буддаг бол 100 хувь болдог ажээ.

М.Сониуч

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …