Аав, ээжүүд утааны эсрэг жагсана

Тусгаар тогтнолын талбай буюу Тэнгис кино театрын талбайд иргэд маргааш 12:00-14.00 цагийн хооронд утааны эсрэг жагсахаар болжээ.
Иргэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байна хэмээн амьсгалах эрхийнхээ төлөө жагсах юм.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас “Утаа ихтэй өглөө хүүхдүүдээ хичээлд нь явуулмааргүй байна. Багш нарын ажил хаялтаар хичээл орохгүй болж л байсан. Онц ноцтой ийм утаатай үед цэцэрлэг сургуулийг амраах хэрэгтэй. Хүүхдүүд хордож байна.Тэд үгүй гэж хэлж чадахгүй. Бидний гарт байж бидний л хүссэнээр амьдардаг хүүхдүүд маань утааны ноцтой хохирогчид болж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …