Томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагджээ

вакцин зурган илэрцүүд

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдаад байна.

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 23682, эрсдэлт бүлгийн хүүхэд 1801, жирэмсэн эмэгтэй 1530, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 34178, сургууль болон цэцэрлэгийн багш 15504, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 5398, бусад байгууллагын албан хаагчид 3435, сайн дурын дархлаажуулалтанд 593 хүн хамрагджээ.

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …