Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл замыг хаалаа

Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд  замыг хоёр хэсэгт хувааж засвар хийхээр болсон.

Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн нэг дэх хэсгийн зам болох Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийж эхлэх гэж байна.  Зам засварын ажилд улсын төсвөөс  4 тэрбум 496 сая  249 мянган төгрөг төсөвлөсөн бөгөөд  “Хувай Монголиа” ХХК гүйцэтгэх  аж.

М.Сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …