Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг жил болгоны 12 дугаар сарын 03-ны өдөр тэмдэглэдэг билээ. Уг өдрийг угтаж ХБИ-ийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг нээлттэй хаалганы өдрийг 2017 оны 12 дугаар сарын 1- ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдрөөр багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргах, эцэг эх асран хамгаалагчдад сургалт зохион байгуулах, эцэг эх асран хамгаалагчдад зөвлөн туслах,эцэг эхийн нэг өдөр болон сургуулийн үйл ажиллагаатай танилцах зэрэг үйлчилгээг үзүүлэв.
Энэ жилийн нээлттэй хаалганы өдөрлөгийн гол онцлог нь “ Эцэг эхийн нэг өдөр” –ийн үйл ажиллагаа байлаа. Мөн эцэг эх, асран хамгаалагч, багш нарт зориулсан сургалтыг тус сургуулийн захирал Ч. Ганбилэг, АУ-ны доктор, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга О. Нандин-Эрдэнэ, Монголын тусгай олимпийн хорооны гүйцэтгэх захирал Б. Алтанцэцэг нар үг хэлж нээсэн бөгөөд “ Би хэн бэ? Хайрын 5-н хэл, сонсох ур чадвар” ХБЭЭХ-ны зөвлөх аав, Өгөөмөр сан ТББ-ын Б. Батбаяр”, НЭМ-ийн магистр, Дархлаа, томуу ба томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны ЭША-ны У. Эрхэмбаяр “ХХБ-тэй хүний эрхийн тухай хууль ” БЗД-ийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н. Лхагважав нар тус тус сэдвээр сургалт явууллаа.
Эх сурвалж:55-р сургууль