Он гарсаар 58 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

Холбоотой Зураг

2017 оны 12 дугаар сарын 01-03-ны хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 902 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 663 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 18 осол, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 5 бүртгэгджээ.
Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байснаас гарсан байх тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд бүү оролцуулаарай гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …