Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн “Хангарьд” ордонд хуралдаж эхлээд байна. Тус зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газруудаас мэдээлэл өгөх юм.
Мөн нийслэлийн хэмжээнд хаврын тариалалтын явц, Хүй долоон худаг болон хотын зах хэсгээр тарьсан модны усалгаа, арчилгааг хэрхэн хийж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийх ажээ.
Т.Түвшин
Ugluu.mn