Facebook доромжлол 17-хон настай охиныг амиа хорлоход хүргэжээ

 ross02Facebook-т тавьсан нэгэн зараас болж 17 настай охин амиа хорложээ. Охины нэрийг Рэта Парсонс гэдэг байсан бөгөөд түүний  профайлын зургийг “Канадаас хайраа ол” хэмээх танилцах сайт зөвшөөрөлгүйгээр ашиглаж,  сурталчилгаа хийн Facebook-ээр цацжээ.

 Үүний дараа охины зурагтай сурталчилгаа интернэтээр нэг тарж эхэлжээ. Түүнийг зургийг хараад танисан нэгэн хоёр жилийн өмнө тохиолдсон харамсалтай явдалынх нь гэрч болсон зургийг  олонд дэлгэжээ.

Энэхүү явдал  охины 15 насанд тохиолдсон бөгөөд охин сургуулийнханаа  нэгэн  үдэшлэгт очжээ. Улмаар түүнийг урисан найзууд нь согтууруулах ундаагаар шахаж согтоосон байна. Ингээд  тэрээр согтсон байх үедээ дөрвөн залуу хүчирхийлүүлжээ. Гэтэл тэр хэргийн нотлох баримт болсон зургуудыг интернэтэд хэн нэг нь тавьсан байна. Энэхүү зураг  тавигдсаны дараа дараа охиныг интернэтээр доромжлон гутаах явдал тасралтгүй гарч эхэлжээ.

Хөвгүүд түүнд унтах санал тавих зэргээр доромжлол нь хэрээс хэтэрсэн тул охин нэг л өдөр тэсгэл алдан амиа хорлоход хүрчээ. Охиноо алдсан эцэг эх харамсан гашуудахын хажуугаар охиных нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан зуучлах компанийн хариуцлагагүй байдалд маш их бухимдаж, интернэтээр бие биеэ доромжилдог явдлыг таслан зогсоохыг хүсч байна. Facebook-ээр  хүний хувийн амьдралтай холбоотой зураг болон мэдээллийг олон нийтэд ил болгох нь маш их хор нөлөөтэй болохыг дээрх явдал харуулж байна. Үүнээс өмнө хэд хэдэн хүүхэд амиа хорлож байсан билээ.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …