Каннын кино наадмын нээлтээр “Хуурамч PSY” дуулжээ

Канны кино наадмын нээлтэн  дээр алдарт дуучин PSY –тай тун адилхан хуурамч PSY бие хамгаалагчдын хамт гарч ирэн дуулжээ. Гэвч түүнийг хуурамч гэдгийг хэлэхээс нааш хэн ч PSY биш гэдгийг мэдэхгүй байсан аж.

Учир нь тэрээр нүүр царай, биеийн өндөр, хэлбэр зэргээрээ PSY-тай тун ч адилхан байжээ. Хуурамч PSY хэмээн нэрлэгдээд буй Франц иргэн Дни Торес нь 3 настайдаа Солонгосоос Франц улсад үрчлэгдэж очсон Солонгос хүн аж. Дни Торес өөрийгөө алдарт дуучин PSY-тай адилхан гэдгээ найзууд нь хэлэхэд л мэдсэн гэнэ. Үүнээс хойш л тэрээр PSY-тай адилхан хувцаслаж  дуулдаг болсон бөгөөд тун удахгүй өөрийнхөө анхны дууны цомгийг гаргах гэж байгаа ажээ.

Сонирхуулахад, Дни Торес Франц улсад үрчлэгдэж очсоноосоо хойш Солонгост нэг ч удаа очиж байгаагүй  гэнэ.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …