БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Энэ сарын 6-нд буюу Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар БСШУСЯ болон Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаагийн тухайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсоныхоо дараагаар сүүлчийн томилгоо болгон яаруу сандруу томилсон. Энэхүү томилгоо нь хууль бус гэдгийг Төрийн Албаны зөвлөл үзэж Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн байдаг.

БСШУСЯ -ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн Б.Баярсайхан уг шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, шат шатны шүүхэд ялалт байгуулаад байгаа билээ.

Эх сурвалж: Ikon.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …