Монголын зохиолчдын эвлэлийнхэн тэргүүнээ сонгоно

Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх аж.

Дөрвөн жил тутамд зохиолчид ийнхүү  хуралдаж, дараачийн дөрвөн жилийн удирдлагуудаа сонгодог уламжлалтай. МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгнө.

Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захиралд нэр дэвших  хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд мэдээж  их хурлын төлөөлөгчдийн ил болон нууц санал хураалтаар шинээр сонгогдох гүйцэтгэх захирлын нэр тодорхой болно. Зохиолч Д.Төрбат, яруу найрагч Ц.Хулан, зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа нар өрсөлдөх магадлал өндөр  байгаа талаар эх сурвалж хэлэв.   Тэдний хэн хэн  нь ч туршлагатай, тулхтай, хүний эв дүйг олоод  ажиллачих  уран бүтээлчид хэмээн үнэлэгддэг. Харин удирдах зөвлөлийн даргаар хэн нь сонгогдох нь зохиолчдын шийдвэрээс харагдах юм.

Өнөөдөр 11:00 цагаас Хүүхдийн ордны танхимд эхний өдрийн хурал болох бөгөөд энэ үеэр илтгэл хэлэлцүүлж, өнгөрсөн дөрвөн жилийнхээ алдаа оноог дэнслэн ярилцах юм байна.Харин 21-ний 10:00 цагаас “Blue sky” төвийн хурлын танхимд удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох нээлттэй санал хураалт болохоор болжээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …