Ардын Уран Зохиолч Б. Лхагвасүрэн ходоодны хорт хавдар тусжээ

Төрийн шагналт, СГЗ,  Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдар тусжээ.

Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэнг ходоодны хорт хавдар туссан талаар VTV-ийн сэтгүүлч Болдко буюу Б.Болдбаатар нэг цагийн өмнө цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрээр “Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад Шинжилгээ өгч явна.Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ.Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ. Сэтгэл санаа нь жаахан гундуу. 73 насаллаа даа. Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа гээд санаа алдаж сууна. Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. Хадгалсан юм байх биш. 1 сарын 10 нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцна аа ууландаа нэг мөргөе гэсээр сууна. Сэтгэл санааг нь сатааруулах санаатай баахан л дэмий хууч хөөрлөө. Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо бэлэглэж байна. Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив” хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …