Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгджээ

2017 оны 12 дугаар сарын 16-17-ны хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс 7 хүн гэмтсэн, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 5 бүртгэгджээ.

Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон.

Тухайлбал:

1. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р баг шороон замд NkrthbenzDN1255 маркийн автомашин онхолдож, жолооч СБД-ийн иргэн О нас барсан хэрэг гарсан.
2. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Howo ZZ4257 маркийн тээврийн хэрэгслийн 2 дахь чиргүүлийн дундуур явган зорчигч орж амь насаа алдсан хэрэг гарсан байна.

ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota Prius-20 автомашинтай мөргөлдөж зорчигч 5 настай Х, 8 настай Ц, 10 настай М, 28 настай Х нарын 4 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.

Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нь харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцох, зориулалтын хамгаалах суудалд тээвэрлээгүйгээс шалтгаалж гарч байгаа тул эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд бүү оролцуулаарай.


Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …