Хүн төрөлхтөн шинэ соёл иргэншлийн эрэлд

Өнөөгийн ний+гэмийн улс төр, эдийн засаг, ёс суртахууны доройтол хүн төрөлхтөнийг мөхөл сүйрэл рүү хэлбэрэлтгүй чирч буйг судлаачид нилээд эртнээс анхааруулж, түгшүүрийн харанга дэлдэж эхэлснийг, тэрхүү сүйрлийн эх үндэсийг таригчид бүү хэл ихэнхи хүмүүс ухаарч ойлгохгүй байсаар байна. Өдгөө дэлхий дахин гажууд соёл иргэншил, боолхай ний+гэмийн бүхий л сөрөг талд идэгдэн яг энэ цаг үед дөрвөн том хямралын ирмэг дээр очоод байна гэж судлаачид үзэж байгаа билээ.
Тухайлбал нэгд, улс төрийн их хямралын намагт хүн төрөлхтөн гүн гүнзгий шигджээ. Техник, технологийн хэмээх хэрэглэгчийн ний+гэмд хамгаас чухал байдаг түүхий эдийн нөөц баялаг дэлхий дахинд шавхагдах тийшээгээ хандаж, нөөц баялгийн төлөөх дайн болон хувирч, магадгүй тэр дайн аль эрт эхэлж, дэлхийн бөмбөрцөгийг бүхэлд нь эзэмдэн авах тийшээ явж байна. Хоёрт, дэлхийн эдийн засаг 2000 онд азийн эдийн засгийн хямрал, 2008 онд банк-санхүүгийн хямралд өртөж, эрчимтэй өсөлтгүй болж, зогсонги байдалд оржээ. Цаашид хөгжин дэвших ирээдүй хомс, бүхэлдээ улам уруудах, доройтох замд орсон нь илт харагдаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн үйлдвэрлэл, техник, технологидоо шаардлагатай эрчим хүчээ одоогийнхоос өөрөөр буюу байгалийг сүйтгэдэггүй аргаар гаргаж авдаг арга олохгүй л бол өнөөгийн “техникийн соёл иргэншил” мөхөлтэй нүүрлэх нь ойлгомжтой болоод байна. Гуравт, өрнөдийн “ардчилал” зүсээ хувиргаж, эдийн засгийн мөлхөө түрэмгийлэл буюу “эдийн засгийн империализм” болчихоод байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон байна. Дэлхийн бөмбөрцгийн энд тэндгүй түмэн олны хөрөнгө, байгалийн баялгийг завших, эмх замбараагүй ашиглах явдал газар авсан нь хүн төрөлхтөнийг сүйрэл рүү хөтөлж байна. Дөрөвт, өрнөдийн техник, технологийн хөгжлийн сүйрүүлсэн байгаль нь тэднээс, тэдний хахир (байгалийг хүчирхийлэн тонон дээрэмддэг) соёл иргэншлээс хариугаа нэхэхээр хөдөлгөөнд орж байна.
1992 оны 11 дүгээр сарын 18-нд “Дэлхийн эрдэмтдээс хүн төрөлхтөнд хүргэх сэрэмжлүүлэг” гэдэг баримт бичгийг хэвлэн гаргаж сонордуулсан. Түүнд 71 орны 1600 гаран эрдэмтэд гарын үсэг зуржээ. Тэдний дотор Нобелийн шагналт өнөөгийн бүх эрдэмтдийн тал нь гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт “Хүн төрөлхтөний ний+гэм ба байгаль орчин хоорондоо сөргөлдөх болжээ. Хүн төрөлхтөний үйл ажиллагаа байгаль орчинд болон амин чухал баялагт асар их хохирол, зарим үед бүр нөхөгдөшгүй их хохирол учруулж байна. Бид өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаа хянахгүй бол хүн төрөлхтөний ний+гэм ургамал, амьтны аймагт, бидний тэмүүлж буй ирээдүйд маань туйлын аймшигт аюул тулгараад байгаа бөгөөд амьд байгаль, амьд ертөнц амьдралыг бидний мэдэх тэр хэмжээнд тэтгэж дэмжиж чадахаа больтлоо өөрчлөгдөж магадгүй боллоо. Өнөөгийн бидний хандлагаас болж үүссэн зөрчилдөөнөөс ангижрахыг хүсвэл ул суурьтай өөрчлөлтүүдийг яаралтай хийх шаардлагатай байна” гэж дүгнэжээ.
Энэ сэрэмжлүүлэгт цааш нь хамгийн сэтгэл түгшүүлэм хямралтай байдлуудыг дурьдсан байдаг. Үүнд ус, далай, хөрс, агаар мандлын бохирдол, ургамал ба амьтдын мөхөл, хүн амын хэт суурьшил зэрэг ажээ. Эрдэмтэд хатуу мэдэгдэхдээ “Одоо бидний өмнө босож ирээд байгаа энэ аюулыг зогсоох боломжид ердөө л нэгээс хэдхэн арван жил хүрэхгүй хугацаа үлджээ, түүнээс цааш энэ агшин алдагдаж, хүн төрөлхтөний хэтийн төлөв хэмжээлшгүй ихээр буурна. Энд гарын үсэг зурсан дэлхийн эрдэм шинжилгээний байгууллагууд, ажилтнуудын тэргүүний хэсэг болсон бид энэхүү баримтаар биднийг юу хүлээж байгаа тухай бүх хүн төрөлхтөнд сэрэмжлүүлж байна” гэжээ.
Хүн төрөлхтөний орчин үеийн соёл иргэншил хөгжлийн мухардалд ороод байгаа нь ийнхүү жилээс жил ирэх тутам улам бүр тодорхой болсоор байна. Энэ бүхний өмнө хүчин мөхөсдөж буйгаа өрнөдийнхөн саяхнаас гэнэт мэдэрч эхэлсэн ч хэрхэх арга ухаанаа олохгүй далд сандрал, үймээн бужигнаанд автаад байгаа билээ. Тиймээс тэд соёл иргэншлийн шинэ гарц олж авах талаар тэвдэж сандчин эрэл хайгуул хийж байна. Өрнөдийн орнуудад өдгөө Хүй нэгдлийн үеийн технологийг судлах төвүүд хэд хэд нээгджээ. Хүй нэгдлийн үеийн технологи нь өнөөгийн технологиос хэд хэдэн давуу талтай. Нэгд, байгаль орчинд хал балгүй; хоёрт, бөх бат; гуравт, удаан эдэлгээтэй гэх мэт. Эдгээрээс хамгийн чухал нь байгаль орчинд хөнөөл багатай байх явдал аливаа соёл иргэншил, оршин тогтнохын зөрчиж болшгүй амин чухал үндэс нь билээ. Үүнийг техникийн соёл иргэншил үргэлж огоорч ирсний гай ланчиг өдгөө маш хүчтэй босч ирээд байна.
Техникийн соёл иргэншил хүн төрөлхтөний эх болсон байгалийг хүртэл нийхэмийн ухамсар, бодол санааны үргэлжлэл бус харин хүнд дайсагнагч орчин мэт, урьдчилан тооцоолох аргагүй, хувирамтгай хүчин зүйл гэж ойлгож, байгалиас салангид амьдрал бий болгохыг эрмэлзэж иржээ. Өөрөөр хэлбэл амьдралын нэг хэсгийг амьдралын бусад хэсгээс салган тусгаарлаж, өөрийн тусгаар бодит байдлыг тогтоохыг оролдож ирсэн байна. Ний+гэмийн хатуу бүтцэд шүтэн амьдрагчид өөрсдийгөө бодит байдлын бусад хэсгээс салангид, бие дааж орших чадвартай гэж боддог болчихдог. Энэ хуваагдмал ахуйн мэдрэмж нь хүний амьдралыг олон талаар буруу тийш хөтөлж, өөрчлөхөд хүргэсэн гэдэг нь ойлгомжтой. Ийнхүү боолхай ний+гэм, байгальтай арцалдсан хахир соёл иргэншлийн хатуу хязгаарууд бий болсноор цаг хугацаа, орон зайг хязгаарлан амьд байгальтай харилцах боломжийг бүрмөсөн хааж орхижээ. Гэтэл байгаль өөрөө хүмүүний амьдралыг тэтгэх маш боловсронгуй систем нь билээ.
Амьдрал гэдэг мөнхийн хөдөлгөөн, нүүдэл билээ. Хүн төрөлхтөн “дэлхий” хэмээх сансарын хөлгөө хөлөглөн нарны аймагтайгаа хамт сансарын хязгааргүй уудам дундуур нүүдэллэж явдаггүй гэж үү? Энэ бол агуу их нүүдэл яах аргагүй мөн. Нүүдэл хөдөлгөөний жинхэнэ мөн чанарыг суурин иргэншил, техникийн соёл иргэншлийнхэн зөв ойлгож ухамсарлаагүйгээс ертөнц дахины хөгжил дэвшлийн хуулийг зөрчиж, маш том алдаа завхралуудыг үйлджээ.
Тиймээс ч тэд хүй нэгдлийн үеийн технологийг төдийгүй аж ахуй, амьдрах аргачлалыг нь улам хөгжүүлж боловсронгуй болгосон. Нүүдэлчдийн, бүр тодруулбал Монголчуудын соёл иргэншлийг судалж, суралцах ухаанд ойртож дөтөлж ирээгүй байгаа бололтой. Монголчуудын эдийн соёл л гэхэд төмөр, мод, эсгий, арьс шир, ноосны гэсэн таван том соёлоос бүрддэг. Эд бүгдийг боловсруулдаг технологи нь өнөөгийн ойлголтоор ч тэргүүний гэгдэхээр байдаг билээ. Манай нүүдлийн мал аж ахуй ч гэсэн малын амьсгалаас бусдыг ашигладаг, байгальд ямар ч хал балгүй, хаягдалгүй аргачлал, хөрөнгө оруулалт маш бага шаарддаг, хүн малын төгс зохицол дээр үндэслэсэн аж ахуй юм. Нүүдлийн мал аж ахуйнхаа хажуугаар эрхэлдэг байсан уламжлалт газар тариалан нь ч гэсэн хуурай цаг агаартаа тохирсон ус бага шаарддаг аж ахуй байсан билээ.
Монголын нүүдэл бол тэр чигээрээ байгальд ээлтэй технологи, тэр ч бүү хэл “нано технологи” нүүж явдаг гэж хэлж болох биз ээ. Жишээ нь нүүж буй Монгол ганц айлд байгаа нано технологийн заримыг дурдахад нэгд, таван хошуу мал сүрэг нь хэзээ ч үл дундрах мах, сүүн бүтээгдэхүүний амьд үйлдвэр-фабрик билээ. Хоёрт, нүүдлийн мал аж ахуйгаас гарах арьс шир үс ноос нь хувцас, хунар, гэрийн бүрээс, гутлын арьс шир, бүх арьс ширэн болон ноосон эдлэлийг хийдэг жинхэнэ ориг бүтээгдэхүүн гэсэн үг. Гуравт, мал нь өглөө эрт тогтсон цагтаа бэлчээртээ гарч өдөржингөө олон арван, олон зуун шимт өвс идэж, эзнээсээ нэг ч төгрөг гаргуулахгүйгээр тарга хүчээ өөртөө авдаг ухаантай мал аж ахуй юм. Дөрөвт, мах сүү, арьс шир, ноос ноолуур бүгд хямд төсөр, тэдгээрээс хүнс, хувцас хунар хийх нь асар хямд үнээр бүтдэг. Тэдгээрийг үйлдвэрлэдэг эзэн, эзэгтэй нарын технологи бүгд нано технологи, хорвоогийн хамгийн шилдэг нано технологи мөн.
Энэ аж ахуйгаа дагаж амьдардагаараа хүмүүс нь хүртэл нүүдэллэж, тэгэх бүрдээ газар нутаг өвс ургамал байгаль дэлхий, хорвоо ертөнц, тэнгэр хангай гээд бүх л шинжлэх ухаанд амьдрал дээр нь суралцаж, хүн өөрөө амин чанараа дороос дээш нь нүүлгэн амьдарч хөгждөг соёл мөн билээ. Эко цэвэр хүнсээр хооллож, эко хувцас өмсдөг хүмүүсийн сэтгэл зүрх, оюун ухаан нь хүртэл бүгд цэвэр ариун байдаг нь байгаль эхээ хайрлаж явсны үр шим юм. Тэгэхлээр өвөг дээдэс маань өөрсдийнхөө технологийг “нано” гэж нэрлээгүй л болохоос бус өнөөгийн “нано” гэгдсэн технологийг Монголчууд хэдэн мянганы өмнө гардан бүтээжээ гэж хэлж болмоор юм шиг санагдана. Учир нь аливаа технологийн, тэр тусмаа “нано” технологийн хамгийн гол шинж чанар нь байгальд халгүй байх зорилгыг хатуу удирдлагаа болгосон байх ёстой. Эс тэгвэл ямар ч нарийн технологи байсан “нано” технологи гэгдэх эрхгүй болно гэсэн үг.
Энэ бүхнээс уужим сэтгэлтэй ухаалаг хүн байх, үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх, эх байгальтайгаа амин холбоотойгоор зохицон амьдрах арга ухааны тал дээр өвөг дээдэс минь харин ч нэг нүүр бардам амьдарч ирж дээ гэж бодогдоно. Ертөнц дахины “жам” хуулийг олж таньсан энэ ухаанаа Монголчууд цөлх ухаан гэдэг.
Хүн төрөлхтөн одоогийн байдлаар бодит байдал, чин үнэнтэй нүүр тулахаас айж байна гэлтэй. Улс төр, ёс суртахууны асуудлуудыг ашиглан оюун санааны доройтлыг бий болгож, хүмүүсийг зориудаар өөр хоорондоо зөрчилтэй намуудад хувааснаар хүн төрөлхтөнийг хөгжлийн зөв замаас төөрүүлэх оролдлого улам хүчтэй болж буйгаас хүн төрөлхтөн өнөө үед зайлж гарах ёстой. Энэ бол айдсаар дүүрэн хуурамч бодит байдлыг хүний оюун санаанд суулгаснаар тэд хяналтаа алдахгүй байх оролдлого нь юм.
Энэ бусармаг оролдлогыг таслан зогсоож чадвал өдгөө нүүрлэн ирж байгаа бодит үнэнийг хүн бүр ойлгодог болтол нэг их цаг хугацааны шаардлагагүй болно. Тухайлбал “Американ Демографикс” сэтгүүлийн 1997 оны 2-р сарын дугаарт 10 жил хийж байгаа шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил яг одоо Америкт болон барууны ертөнцөд шинэ соёл иргэншлийг эрэлхийлэх явдал хүчтэй болж байгааг илрүүлсэн байна. Үүнийг зарим хүмүүс “Шинэ эрин үе” гэж нэрлэсэн ч аль улс орон гэдгээс хамаараад өөр өөрөөр нэрлэж байгаа ажээ. Харин бидний ажиглаж буйгаар энэ бол дэлхий нийтийн хэмжээнд явж буй үйл явц гэж хэлж болохоор байна. Энэ бол амьд дэлхий ертөнц, байгаль эх, оюун санаа, зөн билиг, эрүүл орчин, үнэнч шударга байдал, оюун бясалгал, гэр бүл, үр хүүхэд, орчлонт ертөнцийн бүх зүйлсийн шүтэн барилдлага, сансарын уудмын бүх гариг дээрх амьдралын эвцэл холбоо зэрэгт гүн итгэсэн оюуны соёл иргэншил байх ёстой болж байна. Ийм соёлд итгэдэг хүмүүс АНУ-д л гэхэд насанд хүрэгсдийн 4 хүн тутмын нэг нь байна гэж гэж дээрх судалгааны ажил дүгнэжээ. Энэ нь 44 сая насанд хүрэгсэд байна гэсэн үг билээ.
Орчин цагийн ний+гэм нь хүмүүс мэдээллийг зөвхөн гаднаас олж авдаг гэж үнэмшүүлдэг учраас хүн өөрийн дотоод хүч, байгалиас таны дотор коодолж өгсөн их мэдлэгээ нээж, ашиглаж чадахгүй байна. Хүн ингэж дэлхий ертөнцийн бодит байдлын чичирхийллийг туйлын зөвөөр мэдэрч хүлээж авах чадвараа алдсанаас худал хуурмагийг сайн ялгаж чадахаа больсон гэж хэлж болохоор байна. Тиймээс хүний ухамсарт эртнээс нөлөөлж буй ний+гэмийн хязгаарлалтаас болж хүн төрөлхтөн “үнэн” гэсэн “худал зүйлс”-т итгэж, байгалиас суулгаж өгсөн үнэхээр чухал, үнэ цэнэтэй зүйлсээ мартагнаад байдаг болжээ.
Аливаа соёл иргэншил энэ хорвоогийн бүх зүйлийн нэгэн адилаар тодорхой тогтоосон тоолох хугацаатай байдгийг орчин цагийн шинжлэх ухаан нэгэнт тогтоожээ. Энэ хугацаа бол соёл иргэншлийн хувьд 5000-гаас 6000 орчим жил ажээ. Үүнийг байгалийн сүр ихт үзэгдэл, цөмийн дайнаас болж сүйрсэн бидний өмнөх дөрвөн их соёлын мөхөл гэрчилдэг. Бид тэдний гунигт хувь зохиолыг давтах уу, үгүй юу гэдэг асуудал гагцхүү хүн төрөлхтөний өөрсдийнх нь оюуны ухаарлаас шалтгаална.
Хүн төрөлхтөн нүүдэлчдийн соёл иргэншил шиг байгальдаа уусаж чаддаг уян хатан соёл иргэншлийг бий болгож чадахгүй бол алс холын ирээдүйгүй гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн байгаль дээр эзлэх байр сууриа шинээр нээх хэрэгтэй болоод байна. Байгалиас ангид ямар ч хөгжил дэвшил, ямар ч бие даасан амьдрал гэж байхгүй билээ. Хүн төрөлхтөн амьд дэлхий дээр амьдарч байгаагаа сайн ухаарах ёстой. Байгаль эхээ хайрлаж, байгальтай зохицож чаддаг хүмүүс л энэ амьд дэлхий дээр амьдрах эрхтэй үлдэнэ.

Ж.Бор
Д.Баатар

Нийтлэлчийн  зөвшөөрлөөр нийтлэв

 

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …