2017 оны З дугаар улирлын байдлаар Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-өөр дамжуулан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 446,703 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 427,994 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95.8% -ийн үзүүлэлттэй байна.
17,854 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 587 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ.
Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудал нь газар хүссэн, эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой болон орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байв.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс