Сандалны хэрүүл шигшээ багийн тэмцээнд орох эрхийг хасуулах вий дээ

Б.Тамираас болж 2018 онд зохион байгуулагдах Сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс оролцож чадахгүй болсон гэх мэдээлэл цахим хуудаснаа цацагдаад байгаа. Б.Тамир бол Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч. Гэвч Монголд өөр нэг сагсанбөмбөгийн холбоо бий. Тэр нь Монгол Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо юм. Яг л МУИС, МҮИС гэдэгтэй адил. Нэр болоод үйл ажиллагааны чиглэлээс болоод Монголын сагсанбөмбөгийн баг ирэх азийн наадамд оролцож чадахгүй байдалд хүрээд буй.

Энэ талаар Б.Тамир өөрийн цахим хуудсандаа тайлбарлан бичжээ.

Тэрээр “ … Та бүхний ойлгохгүй байгаа асуудлын талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөхийг хүсч байна. Яг энэ өдөр FIBA-д албан ёсны бүртгэлтэй байсан МСБХ-г бүртгэх асуудал яригдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Учир нь өнгөрсөн хугацаанд FIBA-д бүртгэлтэй МСБХ-г зохиомлоор 2 болгон, тамга тэмдэг гэрчилгээг давхардуулан авч FIBA–д МСБХ-г будилаантай харагдуулан ойлгомжгүй асуудал үүсгэсэн нь гол шалтгаан байсан юм. FIBA –д бүртгэлтэй байсан МСБХ дотооддоо асуудлаа шийдсэн, эвлэрэн нэгдсэн гэсэн хүсэлтээ бичгээр үйлдээд, гарын үсгээ зураад, FIBA- аас зохион байгуулагддаг олон улсын тэмцээн уралдаанд МУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг оролцох боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтээ МҮОХ-оор баталгаажуулж дамжуулан явуулах нь чухал байна. FIBA –д албан ёсны холбоо МСБХ дотооддоо асуудалгүй эвлэрч нэгдсэн гэсэн бичгээ бичээд л болчих юм. Та бүхний ойлгож байгаа шиг ямар ч сандал ширээ албан тушаалаа булаацалдсан асуудал байхгүй. Монгол улсын шигшээ баг тамирчдыг цаашдаа FIBA- аас зохион байгуулагддаг олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ нээлттэй болгож авч үлдэх нь чухал гэдгийг дахин хэлмээр байна …” гэжээ

Харин Б.Тамирын эсрэг талд ийм мэдээлэл цацагдаж байна.

“… МҮОХ-нд ФИБА-гаас МСБХ-ны удирдлагын маргаан болох Ерөнхийлөгч нь Ц. Цэвэрбал уу, Б. Тамир уу гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн хариуг ирүүлнэ гэсэн. Үгүй бол Монголын багийг Олон Улсын тэмцээнд оролцуулахгүйгээр эрхийг хасах тухай муу мэдээ ирсэн байгаа. Бид хуралдаж, мөн хоёр ч шатны Шүүхийн шийдвэрийн дагуу МСБХ-г төлөөлөх албан ёсны Ерөнхийлөгч Ц. Мөнх-Оргил гэдгийг мэдэгдсэн.

Хэдий МҮСБХ нь ФИБА-д бүртгэлгүй, уг эрх хасуулах албан бичигт нөлөөлөх боломжгүй ч тамирчдынхаа эрх ашиг, Монголын сагсан бөмбөгийн ирээдүйн хөгжлийн төлөө дуу, хоолойгоо нэгтгэн зүтгэж уг хуралд оролцон асуудлыг шийдвэрлэх гарцыг бид 100% дэмжиж ажиллана…” гэв.

Өөрөөр хэлбэл Б.Тамир МСБХ-ны ерөнхийлөгч бус харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг ерөнхийлөгч мөн бөгөөд ФИБА-д төлөөлөх эрхтэй гэжээ. Яг ийм л асуудлаас болоод Монголын шигшээ баг ФИБА-гаас зохион байгуулж буй тэмцээнд оролцох эрхгүй болоод байгаа юм. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн суудлаас болоод л манай шигшээ баг тэмцээн орох эрхээ хасуулах дээрээ тулж дээ.


Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …