Хөвсгөл нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр зорчихгүй байхыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог аж. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг анхааруулж буй юм.

Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж буй учраас Сантын даваа цасгүй зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байна.


Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …