Пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналт шалгалт үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулж буй зочид буудал, ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн барилга байгууламж, томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгслийн худалдаанд тавих хяналт шалгалт үргэлжилж байна.

Хяналт шалгалт арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар шалгалтаар нийт 49 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 178 зөрчил илрүүлж, 32 зөрчил газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 31, мэдэгдэл 18 байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн нийт 4 субъектийг 2.200.000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажиллалаа.

Шалгалтаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хангуулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын холбогдох албан тушаалтан нийт 1279 хүнд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулж байна .

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …