З.Ундармаа: Ядруухан л амьдарч байна, гэхдээ хүний өмнөөс гурван ихэр хүүхэд төрүүлсэн биш дээ


-“ХҮҮХДҮҮД МААНЬ ДУТУУ ТӨРСӨН УЧРААС ҮНЭРЛҮҮЛЭЭД Л АВААД ЯВЧИХСАН”-

Өнөөдрийн нийтлэлийн маань гол баатрыг Зоригтбаатарын Ундармаа гэдэг. Тэрбээр таван хүүхдийн ээж, хүмүүн заяаны ховорхон хувь тавиланг аз жаргалтайгаар туулж яваа залуухан бүсгүй. Ингэж тодотгож хэлсний учир нь тэрбээр өнгөрсөн жилийн хоёрдугаар сард гурван ихэр хүүхэд түрүүлэн энх тунх өсгөж байна. Тэднийх Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудлаас нэлээд хол амьдардаг учраас биднийг тосохоор Ундармаа бүсгүй том охины хамт автобусны буудал дээр ирсэн байлаа.

Бидэнтай уулзангуутаа “Манайх их дуу чимээтэй шүү. Намайг гэрийн хаалгаар оронгуут хурга, ишиг нийлж байгаа юм шиг л шуугиан болно” хэмээн ярив. Ийнхүү бид ойр зуурын юм ярилцсаар гэрийнх нь гадаа очиж дотогш ороход хөл хорионд орсон гурван жижигхэн “амьтан” түрхэн зуур гараад ирсэн ээжийгээ дагуулан харж хоёр гараа алдлан уйлна.

Аавынхаа дуугарах чимээнээр хоёр охин нь чимээгүй боллоо. Харин хүү нь ээжийгээ автал чимээгүй болох шинжгүй нэлээд чанга уйлав. Ганц хүү нь хоёр охиноосоо нэлээд их эрх гэнэ. Бас хамгийн сэргэлэн нь хашлага болгож тавьсан хүүхдийн тэрэг, буйдангийн завсраар жаахан л зай гарвал мөлхөж гарч ирээд хогийн сав, нүүрсний хувинтай “найзлах” дуртай гэж гурван ихрийн аав З.Бямба-Эрдэнэ бидэнд хуучлав.


Гэрийн эзэн эрхэлсэн тодорхой ажилгүй, зуны цагт барилгын ажил хийдэг. Гэвч өвлийн улиралд ажил нь зогсдог тул З.Ундармаад гэр бүлээ тэжээх үүрэг оногдсон байна. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард долоон сартай гурван ихрээ орхиод аргагүйн эрхэнд ажилдаа эргэн оржээ. Айл гэрийн эзэгтэй, таван хүүхдийн эх З.Ундармаа биеэс нь бие болон ургасан балчир үрсийнхээ төлөө цаг наргүй зүтгэж явааг хөндлөнгөөс хараад бахархах сэтгэл төрөв.

“Хүний төлөө таван хүүхэдтэй болсон биш. Хэнээс яаж тусламж эрж явах юм бэ. Бие эрүүл, хөл гар бүрэн бүтэн байхад энэ хэдийгээ бусдаас дутаахгүй гэж боддог юм. Амьдралд тохиолдох бэрхшээл байлгүй яах вэ. Таван хүүхдийнхээ төлөө нойр хагасалж хонодог, заримдаа унтаад байна уу гэдгээ ч мэддэггүй. Хэдэн хүүхэд маань л эрүүл саруул байвал болох нь тэр” гэж ярих түүний эгэл даруухан ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Гурван ихэр гэдгийг нь хэдэн сартайд нь мэдэв. Танай нөхөр болон таны гэр бүлд ихрийн удам бий юу?

-Манай нөхрийн талд ихрийн удам байхгүй ээ. Харин манай ээжийн талд хоёр ихэр хүүхэд мэндэлж байсан гэсэн. Манайд гурав болоод ирсэн юм шиг байна лээ. Эхэн үедээ гурван ихэр гэдгийг нь мэдээгүй ээ. Жирэмсний таван сартайдаа эход харуулах үедээ гурван ихэр тээж байгаагаа мэдсэн. Тухайн үед их гайхсан, итгэж өгөхгүй дахиад өөр нэг эход харуулж байж итгэсэн. Гурван жижигхэн амьтныг бурхан өгч байхад гээд сайхан хүлээж авсан. Сүхбаатар дүүргийн хяналтад байсан чинь шууд Эх нялхас руу шилжүүлдэг юм билээ. Тэгээд 35 долоо хоногтойдоо хийсвэр /кесарево/ хагалгаагаар төрсөн. Хугацаанаасаа нэлээд эрт төрсөн байгаа биз. Жирэмсэн байх хугацаандаа дөрвөн ч удаа эмнэлэгт хэвтсэн, төрөх хүртлээ маш их тонустай байсан. Бас гэдэс маань урагдчих гээд… Төрснийхөө дараа тав хоног дутуу нярайн тасагт хэвтэж байгаад л эмнэлгээс гарсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …