НИТХ-ын дарга С.Амарсайхан БНСУ-ын КОСПО консорциумийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


НИТХ-ын дарга С.Амарсайхан БНСУ-ын КОСПО консорциумийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус консорциум нь БНСУ-д үйлдвэрлэгдэж буй эрчим хүчний 9,9 хувийг үйлдвэрлэдэг эрчим хүчний томоохон үйлдвэрлэгчээс гадна уул уурхайн нөхөн сэргээлт, шатаасан нүүрсний үнсийг орхигдсон уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах талаар судалгаа, шинжилгээ хийдэг байгууллага юм байна.
Хоёр орны эрчим хүчний яам хамтран ажиллах хүрээнд тус улсын засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж /ODA/-ийн 100 хувийн санхүүжилтээр Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хотхон байгуулах” төслийг хэрэгжүүлж эхлэжээ. Налайх дүүрэгт 400квт-ийн эрчим хүчний нарны үүсгүүрийг барьж 2018 оны 12-р сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан : Монгол улсад хөрөнгө оруулалт хийж бага оврын эрчим хүчний үүсгүүр барьж байгаад талархал илэрхийлээд бодлогын хүрээнд дэмжиж ажиллана. Тиймээс төслөө амжилттай хэрэгжүүлж цаашид тогтвортой ажиллагаа, засвар үйчилгээ зэрэгт анхаарч ажиллахыг хүслээ.

 

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …