Хүй долоон худагт наадмаас өмнө зам тавина

b545122f9211d414original Энэ жилийн наадмаар наадамчин олон  маань бөөн шороон дунд, шахцалдаж, түгжрэн, нойлд урт дараалал үүсгэн зогсох шаардлагагүй болох нь ээ.

Учир нь Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотой шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Хүй долоон худгийн 8.5 км авто зам, автомашины зогсоол, үйлчилгээний талбай, үзэгчдийн суудал, зөөврийн бие засах газар зэрэг барилга байгууламжийг байгуулах болжээ.

Ингэснээр Хүй долоон худаг руу ирж, очих наадамчдын урсгалын замын түгжрэл саармагжиж, ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдэх аж.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …