Эмэгтэйчүүдийн эсрэг ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлийн эсрэг #MeToo хөдөлгөөн нь арван жилийн өмнөөс Америкт эхэлсэн ч, өнгөрсөн 10-р сарын эхээр холливуудын алдартай жүжигчин Эшли Жадд нь Мирамакс, Вайнштэйн кино компанийг үүсгэн байгуулагч Харви Вайнштэйнийг, түүнд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлдэг байсныг илчлэх хүртэл төдий л олны анхаарлыг төвд байсангүй.
Жүжигчин Эшли Жаддын илчлэлтийн араас бусад алдартай жүжигчид болох Анжелино Жоли, Гвенет Полтрау, Салма Хайек нар мөн өөрсдийгөө Х.Вайнштэйний хүчирхийлэл дарамтанд өртөж байснаа гэрчлэн ярих болсноор уг асуудал Холливуудын хүрээнээс халиж дэлхий нийтэд шуугиан тариад байгаа билээ.
Холливуудын эмэгтэй жүжигчдийн эл үйлдэл нь конгресст суугаа АН-ын 56 эмэгтэйн урам зоригийг нэмж Дональд Трампын бэлгийн дарамтанд өртсөн 17 эмэгтэйн гомдлыг шалгуулах асуудлыг яриж эхлээд байна. Холливуудын энэхүү эффэкт нь сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд #MeToo хаштагаар хохирогсод бэлгийн дарамт, хүчирхийлэлийн золиос болсноо илчлэх явдал Монголын нийгэмд бий болж байна.
Саяхан нэр бүхий бизнесмэн, улстөрчдийн хүүхдүүдийн нэр холбогдсон хар тамхи, хүчингийн хэргийн хохирогчоос олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийсэн билээ. Үүнийг дагалдан нэр холбогдсон залуучуудаас олон нийтийн сүлжээнд өөрсдийгөө буруугүй болохыг нэртэй сэтгүүлч, олон нийтийн сүлжээний идэвхтэн нараар батлан хэлүүлж холбогдолгүй болохоо илэрхийлсэн билээ. Нэр холбогдсон бас нэгэн залуу өөрийн фэйсбүүк хуудаснаа ийм тайлбар оруулж хууль хяналтын байгууллагад шалгуулахаа илэрхийлсэн байна.
Ugluu.mn