Зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрлийг хөнгөлөлттэй үнээр цөөрүүлж олгоно

Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болох асуудлаар өчигдөр Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд мэдээлэв.

Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга Л.Мөнхтулга “Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэхгүй байгаа асуудлыг, судалж шийдэх албан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу бид эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн даргаас аймаг нийслэлийн эрүүл мэндийн газарт албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу үүрэг даалгаврын хугацаандаа ирүүлсэн судалгааны дүнг нэгтгэн, цаашид ямар арга хэмжээ авах гэдэг талаар ажиллаж байна” гэлээ.
ЭМНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Энхбат “Нийтдээ эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар нь улсын хэмжээнд 861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг. Эмийн сангуудад байдаг нийтлэг зөрчлөө арилгах чиглэлийг өгсөн. Улсын хэмжээнд 28 тэрбум төгрөгийг иргэд, даатгуулагчиддаа хөнгөлөлттэй олгох эмд зарцуулдаг. Нийслэлийн 321 эмийн санд сардаа нэг тэрбум 31 сая төгрөгийн хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрхийг өгдөг” гэв.

Харин хөнгөлөлттэй эмэнд ямар нэр төрлийн эм багтаж байгаа, яг хэзээнээс олгож эхлэх асуудлаар ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга M.Уранчимэг “Зөвхөн зайлшгүй шаардлагатай, нэн тэргүүнд хэрэглэх эмийн нэр, төрлийг цөөрүүлж олгоно. Ингэснээр санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, эмийн зохистой хэрэглээ бий болно. Бүх эмийн санд шалгалт хийгдэж дууссаны дараа хөнгөлөлтийг хэзээнээс эхлэн өдөр бүр олгохоо мэдэгдэнэ” гэж мэдэгдлээ.


Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …