Махны үнэ төрлөөсөө хамаарч 1,4-7,0 хувь хүртэл буурчээ

image

  2013 оны 9-р сарын 18-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан байв.
 Махны дундаж үнэ: 2013 оны 9-р сарын 18-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 0.5 хувиар буурсан бол, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 1.2 хувиар өссөн байлаа. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.9 хувь, цул махны үнэ 1.4 хувь, адууны махны үнэ 7.0 хувь, ямааны махны үнэ 3.6 хувиар буурсан байна. 2013 оны 9-р сарын 18-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7429 төгрөг, хонины цул мах 7400 төгрөг, үхрийн /ястай/ мах 8425 төгрөг, үхрийн цул мах 9929 төгрөг, ямааны мах 5979 төгрөг, адууны мах 6100 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 9-р сарын 18-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байв. Задгай 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 9-р сарын 18-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 9.9 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.8 хувиар өссөн байна…

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …