“Чингисийн хүүхдүүд” кино Оскарт өрсөлдөхгүй болжээ

 Унаач хүүхдүүдийн талаар өгүүлэх “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан юм.  Гэвч  92 улсын уран сайхны кинотой өрсөлдөж, сүүлчийн есөн кино шалгаруулалтад хараахан багтаж чадаагүй байна.

Энэхүү киног “Монгол фильм” группийн Д.Золбаяр найруулж ерөнхий зураглаачаар нь Д.Ангараг нар ажиллажээ. Сонирхуулахад “Чингисийн хүүхдүүд” киноны эмэгтэй туслах дүрд холливудын ирээдүйн од Бритни Бэлт тогложээ. Тэрбээр хамгийн сүүлд “Ээжүүдийн өдөр” хэмээх Америкт 2016 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн кинонд тоглосон, авьяаслаг жүжигчин аж.

Товч тайлбар: Эрийн гурван наадам бол Монголчуудын зуун дамжсан уламжлалт наадам билээ. Сумын наадмаар сумандаа хамгийн сайн уяач гэгдэх Болд хурдан морио унуулахаар Дамбийгийн гурван хүүгийн ууган нь болох Доржийг ааваас нь гуйна. Харин дунд хүү Бямбаа нь энэ наадамд заавал хурдан морь унаж уралдахыг хүснэ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …