Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын саваар 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм хүйтэн байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …