Б.Сүхбаатар: Цэцэрлэг дэх АВЛИГЫГ таслан зогсоож, бүртгэлийг ШИЛЭН болгосон


Нийт хүн амын талаас  илүү хувь нь амьдран суудаг нийслэл хотод газар нутаг оршин суугчдийн хэмжээгээрээ тэргүүлдэг дүүрэг бол зүүн захын Баянзүрх дүүрэг. Хэдийгээр Засаг дарга, дүүргийн төлөөлөгч нар нь өөр хоорондоо зөрчилтэй, маргаантай байгаа ч төрийн ажил залгамж ёсоороо явж байна. Бид энэ дүүргийн 19, 16 дугаар хорооны иргэдийг төлөөлөн НИТХ-д сууж буй төлөөлөгч Б.Сүхбаатартай дүүрэг, хороо, нийслэлд хийж хэрэгжүүлсэн ажил болоод ирэх онд хийхээр төлөвлөсөн томоохон төсөл, Нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу? Нийслэлийн ажил, тавлаг уу. Та хэвлэлийнхнээс их болгоомжилж, хаширлах юм. Бидэнд яриа өгөх боломж
байна уу? 

Өө сайхан өвөлжиж байна. НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар нийслэлийнхээ төсвийг баталчихлаа. Өмнөх онд хийсэн ажлаа дүгнээд, сонгогдсон дүүрэг, хорооныхондоо үнэлүүлэхээр бэлтгэж байна. Хэвлэлийн тухайд ярихад  тийм хаширлаж байгаадаа биш юм. Миний хувьд байнга хэвлэлийн нүүрэнд гарч ийм юм хийлээ, ингэлээ гэж сенсацилахаас илүүтэйгээр ажлаа явуулсан нь дээр  гэж боддог. Иргэдийн төлөөлөгчийн хийж буй ажил бол ард иргэдийн нүдэнд илхэн  харагддаг тиймээс хэвлэлд гарч сурталчилах шаардлага байхгүй гэж бодож байна.

-НИТХ- ын төлөөлөгч, тэр дундаа тэргүүлэгчээр сонгогдоод жил таван сар болж байна. Энэ хугацаанд тойрог хороондоо ямар ажлуудыг хийж
амжуулав? 

Тойрог хороонд хийж хэрэгжүүлсэн ажлаа нэгтгээд ажлын тайлан бэлтгээд тун чиг завгүй сууна. Уг нь хэвлэлээр зарлаад, яриа өгөөд байх нь тийм ч зөв алхам, зөв танилцуулга биш л дээ.Гэхдээ яахав, нэгэнт ирсэн учраас ярья. Анх сонгогдохдоо  би асуудлыг шийдэхийн тулд хүндээс нь хөнгөнийг нь хүртэл бүх зүйлд оролцоно. Ингэхдээ асуудлыг дугаарлаж, хамгийн хүнд, чухлаас нь шийдье гэж зориглосон. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16, 19 дүгээр хорооны ард иргэдийг төлөөлөн Нийслэлийн бодлогын ажилд оролцож байна. Хийж хэрэгжүүлсэн ажил маш их бий. Хамгийн түрүүнд сургууль цэцэрлэгийн асуудалд ханцуй шамлан орсон. Энэ бол ардчилсан, хөгжиж буй улсын нийслэлд байж болохгүй үзэгдэл. Сугалаанд азтан болж хүүхдээ бүртгүүлэх, цэцэрлэгийн багш ажилчдад авлигал өгч байж хүүхдээ оруулдаг гээд хүндрэл их байдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдгийг удаан бодсоны эцэст   Цэцэрлэгт хүүхдээ хамруулахын тулд эцэг эхчүүд авлига өгдөг, багшийн гарыг цайлгадаг байсан. Одоо хэвшил үгүй болсон. Бүх зүйл Ил тод явагдана. Мөн сургууль цэцэрлэгийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, ачааллыг бууруулах зорилгоор 40 дүгээр ясли, 21, 8 дугаар цэцэрлэгүүдэд өргөтгөл, засварын ажлуудыг хийсэн. Ерөнхий боловсролын 53, 44 дүгээр сургуулиудад өргөтгөл хийхээр болсон. Газар, зураг төсөл, хөрөнгө санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлсэн. Ирэх жилийн хавраас ажил эхлэхээр болсон. Суралцах орчинг сайжруулахаас гадна төгсөх ангийнханд зориулж “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдэвт уулзалт ярилцлага хийж, цуврал лекцийг зохион байгуулсан байгаа. Сурагчдын хувьд маш сайхан хүлээн авсан. Мөн жил бүр уламжлал болгон хийгддэг ажил бий тэр бол сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжмийн боловсролд анхаарч даралтад хөгжим, нотны тавиур зэргийг бэлэглэх ажил юм. Энэ ажлууд бол зөвхөн сургууль, цэцэрлэгүүдийн суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хийгдсэн ажлууд байгаа. Цаашлаад хийж хэрэгжүүлсэн олон ажлууд бий.

-Боловсрол бол яах аргагүй чухал салбар. Хүүхдийн боловсролд та нэлээд анхаарчээ. Гэвч танай хороодод нэн тэргүүн шийдэх ёстой, иргэдийн амьдралд чирэгдэл дагуулсан маш олон асуудал байсан шүү дээ? Тухайлбал хэсэг айл өвөл болохоор хөлдөх шахдаг, халуун ус ирдэггүй гээд учирлаж ярьсан.

Сонгуулийн үеэр олон иргэд энэ асуудлаар хандаж байсан. Өөрөө . Өмнө нэг хоёр удаа халуун ус холбож байсан ч шугам хоолойн нь хөлдчихдөг тухайгаа оршин суугчид нь учирлаж байсан юм. Тиймээс тухайн иргэдийн асуудлыг НИТХ-д хэдэн хэдэн удаа өргөн барьж байж тухайн ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн 10-р сарын 24-нд улсын комисс ажиллаж хүлээлгэн өгсөн байгаа. Энэ ажил маань иргэдийгээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг нэмэгдүүлэхэд бага ч болов дэм болсон үр дүнтэй ажил гэж бодож байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …