НЦГ: “Хулгайчаас салцгаая” фэйсбүүк нээлттэй группт нэгдэхийг уриалж байна


Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээлэл, видео бичлэг, фото зураг хүлээн авах, шалгах зорилгоор “ХУЛГАЙЧААС САЛЦГААЯ” фэйсбүүк нээлттэй группийг нээн ажиллуулж эхлээд байна.

Өнгөрсөн онд 21,947 гэмт хэрэг бүртгэгдсэний 8,614 буюу 39.2 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлжээ.

Иймд иргэд та бүхэн дээрх группд нэгдэж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж хамтран ажиллахыг уриаллаа.

Эх сурвалж: НЦГ

 

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …