Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулна

НИТХ-ын дарга С.Амарсайхан Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн сургууль цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулах төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Тэрбээр төслийн хүрээнд дулааны алдагдалтай нийт 20 сургууль, цэцэрлэгийг засварлахаас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчинг сайжруулахад анхаарна гэлээ.

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь төслийн хоёрдугаар шатыг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 оны 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болжээ. Мөн нэмэлтээр төслийн хүрээнд барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …