С. Амарсайхан: Газрын маргааныг хурдан шийддэг болно

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан 2017 оны 12 сарын 22-ны өдөр 93 тоот захирамж гаргаж, тус захирамжид нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлэгийг энэ сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Газрын албатай холбоотой төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх, газрын маргаантай гомдлыг хурдан шийддэг болно.
Өнөөдөр газрын маргаантай холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсан 40 гаруй тогтоол шийдвэр байна. НИТХ-ын ажлын албанд санал гомдлоо гаргасан эхний иргэн бол арав гаруй жил газрын маргаанаа шийдвэрлэж чадаагүй  иргэн хандсан. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна” гэв.

Иймээс иргэд оршин суугчид та бүхэн 1 сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харъяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд гаргаж болно. Түүнээс гадна иргэд та бүхэн өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гар бие оролцож, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцаж хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …