“Утаагүй Улаанбаатар” форум болж байна


“Bloomberg TV Mongolia” телевизийн энэ оны эхний форум “Утаагүй Улаанбаатар” сэдвийн дор өнөөдөр “Blue Sky” зочид буудлын “Crystal Hall” танхимд болж байна. Уг форумыг “Bloomberg TV Mongolia” телевиз, Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпораци хамтран зохион байгуулж, гамшгийн төвшинд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулах бодит шийдэл, гарах гарцыг тодорхойлохоор хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Уг форумд;

Орон сууц- Цэвэр агаар
Орон сууц- Зах зээл
Орон сууц- Тогтвортой санхүүжилт зэрэг үндсэн сэдвийг хөндлөө.

МХЕГ-ын хамгийн сүүлийн мэдээллээр нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн яндангаас гарч буй утаа хотын агаарын бохирдлын 60 хувийг, бичил агаар шүүгч 10 хувийг бүрдүүлж байна. Утаагүй зуух, цахилгаан халаалтаас эхлээд агаар шүүгч, амны хаалт хэрэглэх хүртэл олон богино хугацааны шийдлүүдийг ярьж, хэрэгжүүлж ирсэн нь тодорхой үр дүнд хүрээгүй байсаар байгаа.

Тиймээс утаанаас ангижрах дунд болон урт хугацааны тогтвортой, үр дүнтэй шийдэл нь “орон сууцжуулалт” гэдэгтэй форумд оролцогчид санаа нэгдэж, бодит санал санаачлагуудаа хуваалцлаа.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …