ТТХГ-ын дарга Б.Батсайханд холбогдох 22 сая төгрөгийн хэрэг юу болов?

Бид аливаа зүйлийг шуугиан дагуулсан хэргийг “асуудал” болгон хүлээн авдаг атал дараа нь мартдаг гэмтэй. Үүнийг дагаад тухайн үед дуулиан болж олныг цочирдуулсан авлига хээл хахууль, гэмт хэрэг, эрх мэдэлтнүүдийн холбогдсон гэмт хэрэг гэнэт л “чимээгүй” болчихдог. Гэхдээ хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүйн адилаар Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайханы хувьдаа мөнгө завшиж, албан тушаал, эрх мэдэлээ урвуулан ашигласан цөөнгүй хэрэг нь хууль хүчний байгууллагын хавтаст хэрэгт дараатай байгаа.

Хуурамч гэрээ үйлдэж хувьдаа 22 сая төгрөг завшижээ
Хурандаа Б.Батсайханы хэргийг эргэн сөхвөл тэрбээр АТГ-т хувьдаа 22 сая төгрөг завшсан хэргээр шалгагдаж байсан юм. Тэрбээр “Их тэнгэр цогцолбор”-т Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байрны дээврийг засаж тохижуулах шаардлагагүй байхад засвар ажлыг 2014 оны 11 сард эхлүүлж 2015 оны нэгдүгээр сард хүлээлгэн өгөхдөө тохижилтын ажилын өртөөс нь 22 сая төгрөг үлдсэн байсныг хуурамч гэрээ үйлдэн хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Энэ мөнгийг авахын тулд Б.Батсайхан нь “Зиг Заг Дизайн” ХХК-тай засвар үйлчилгээ хийлгэх хуурамч гэрээ хийсэн төдийгүй хууль бус үйлдэлээ нуун дарагдуулах гэж “Их тэнгэр цогцолбор”-ын дарга хошууч Ц.Оргодлын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь илэрчээ. Энэ хэрэг өнөөдөр хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

Эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг ажлаас нь халсан
Хурандаа Б.Батсайхан нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан Төрийн тусгай хамгаалалттай газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Самбалхүндэвийг 2014 оны 11-р сарын 27-ны өдөр шалтгаангүйгээр таван шатлал бууруулж, Төрийн тусгай хамгаалалттай газрын харуулын дарга болгосон удаа бий. Хэрвээ хэн нэгнийг шатлал бууруулах бол тодорхой шалтгаантайгаар 1-2 шатлал бууруулдаг байна. Улсын дээд шүүхээс 2015 оны 10-р сарын 05-ны өдөр уг асуудлыг хэлэлцээд Ж.Самбалхүндэвийг шатлал бууруулсан нь буруу хэмээн үзэж Б.Батсайханыг алдаа гаргасан гэж дүгнэж Ж.Самбалхүндэвийг эгүүлэн албан тушаалд нь томилох шийдвэр гаргасан. Ингээд 2016 оны 03 сарын 07-ны өдөр түүнийг ажилд нь эргүүлэн томилсон байна. Үүний маргааш нь Б.Батсайхан Ж.Самбалхүндэвийг хөрөнгө орлогын мэдүүлэгээ АТГ-т гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр Ж.Самбалхүндэвийг ТТХГ-ын харуулын даргаар ажиллаж байсан хэмээн АТГ-т худалд мэдүүлсэн байна.

Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Өдгөө тэтгэвэртээ гарсан Б.Батсайхан Монголын төрд насаараа зүтгэсэн ч түүнийг сайнаас нь илүү алба хашиж байхдаа цөөнгүй асуудал гаргаж,хууль бус үйлдэлүүдээр нь хүмүүс санах болов уу.
Гэвч Б.Батсайханы “хорон” үйл ажиллагаа үүгээр дууссангүй. Ж.Самбалхүндэвийг ажилд нь томилсныхоо маргааш өглөө нь хөрөнгө орлогын мэдүүлэгээ АТГ-т гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ажил хийгээгүй Ж.Самбалхүндэвийг ТТХГ-ын харуулын даргаар ажиллаж байсан хэмээн АТГ-т худалд мэдүүлсэн байна. Үүнд нь үндэслэн АТГ-аас ХОМ-ээ өгөөгүй хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарласан бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд Ж.Самбалхүндэвийн нэр орсон байдаг. Тиймээс ХОМ-ээ өгөөгүй гэдэг үндэслэлээр Ж.Самбалхүндэвийг ТТХГ-ын дарга Б.Батсайхан халсан байна. Хамгийн ноцтой нь ТТХГ-ын харуулын даргаар өнгөрсөн гурван жилийн турш Хошууч А.Түмэнбаяр ажиллаж байсан бөгөөд түүний ажлыг Ж.Самбалхүндэв хийж байсан мэтээр АТГ-т худалд мэдүүлсэн байдаг. Удахгүй түүний найруулсан асуудлын учир зангилаа, ээдрээ гарах биз.

ТТХГ-ын дарга Б.Батсайхан гэж хэн бэ?
Хурандаа Б.Батсайхан Монголын төрд насаараа зүтгэж байгаа. Ажиллаж байх хугацаандаа цөөнгүй асуудал гаргаж, сануулга авч, ажлаас халагдах дээрээ тулж байсан. Гэсэн ч ажлаа хийсээр ТТХГ-аас тэтгэвэрт гарсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдлын албанд жил гаран ажиллаж байсан. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын дарга болоход ТТХГ-ын даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар мөнгө хувьдаа завшиж, хууль зөрчсөөр байгаа.

Төрийн тусгай хамгааллатын газар “Их тэнгэр цогцолбор”-ын ерөнхий сайдын байрны засвар тохижилтын ажил 2014 оны 11 сард эхэлж, 2015 оны 1-р сард дуусч, хүлээлгэн өгсөн байна. Энэхүү засвар, тохижилтын ажлын төсөвт өртгөөс нь 22 сая төгрөг үлдсэн аж.

Уг засвар, тохижилтийн ажлаас үлдсэн 22 сая төгрөгийг ТТХГ-ын дарга Б.Батсайхан “Зиг Заг Дизайн” ХХК-тай засвар үйлчилгээ хийлгэх хуурамч гэрээ хийж, өөрөө авсан бөгөөд ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан бичгийг “Их тэнгэр цогцолбор”-ын дарга хошууч Ц.Оргодлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн хийсэн байна.

Тодруулбал, Ерөнхий сайдын байрны дээврийг засуулах ямар ч шаардлага байгаагүй бөгөөд байрны засвараас үлсэн 22 сая төгрөгийг ТТХГ-ын дарга Б.Батсайхан хуурамч гэрээ үйлдэн хувьдаа завшиж, энэхүү үйлдлээ нуун дарагдуулахын тулд Ц.Оргодол даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн аж.

Эх сурвалж: foxnews.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …